Uka

Do It

Uka
Dodaj do ulubionych
Arrow down
Arrow down

Do It

Уйтгартай энэ хотын гудмаар
Улаан гэрлээр давхина хурдан
Шатахуун дүүрэн сэтгэл хоосон
Бусдын нүдэнд дурласан хос шиг байна
Энэ оны шилдэг эмэгтэй дүр
Эхлээд тэр хэлнэ хайртай
Эргүүлээд хайртай
Инээнэ тун маягтай, худлаа
 
Үүний дараа хийнэ
Бүхэл шөнөжин бид хийнэ
Сэтгэл үүнд оролцох ёстой гэж үү
Нэг ийм түрxэндээ сайхан биш үү
Үнэнийг би хэлэх үү
 
Нөгөө л хотын нэг тийм замаар
Ногоон гэрлээр түгжирнэ удаан
Аль алинд нь хэрэгцээ байна
Хараад л ойлгосон нүдээ ирмээд
Жүжиглэнэ яг л Hollywood sign
Тэр надад хэлнэ хайртай
Би ч бас хайртай
Инээнэ тун маягтай, худлаа
 
Нүгэлтэй бодлууд минь нүднээс чинь
Харагдаж байна тэднийг битгий нуу
 
Facebook X
expand collapse Song details
EuroCore EuroCore
submitted on 13 sierp. 2018 - 10:17
Give a shoutout to EuroCore