الصينية request for "Duuren (Duuren)"

Help translate from منغولية to الصينية song Duuren (Duuren) by Gangaa
Requested by: L mu L mu on 27 أكتوبر 2024 - 09:09
اشترك اشترك
كلمات أصلية
منغولية
الترجمة
الصينية

Duuren

Даавуунаас минь үнэр нь арилжээ
Даанч их санажээ би ээжийгээ
Үүдээр өрсөн үрчгэр гутлууд багадаж
Аль үжээ нисээд оджээ бага нас минь
Та ороод ирэх юм шиг онголзох
Хаалганы цаана
Одоо ч гэсэн хэн ч үгүй хэвээрээ
Үүр цайна
Үүрч яваа ачаа минь магадгүй ахдаад
Төөрч яваа тавиландаа би багадна
 
Санахын хэцүүг яаж баръя гээд
Сарны гэрэлтэй ярина аа би
Сар жилүүдийг яаж баръя гээд
Сэмхэн мэгших шахан харина аа би
 
Маргааш би түүнийг хармаар байна
Санан хүлээснээ яримаар байна
Бүрхэг тэнгэрээс хэдий хур нь оровч
Түүнгүй сэтгэлийг услаагүй ээ
 
Амьдрал хааяа хэцүү юм аа ээжээ
Жаргал зовлон тэнцүү гэдэг нь үнэн гэж үү ээжээ
Аминаасаа илүү хайрласан нэг хүнтэй ч
Ондоо тэнгэрт нисэх шувуу байжээ
 
Гэвч хайр минь хөрөөгүй
Минийх болохгүй л дээ
Гэхдээ хэвээрээ
Би чамд үүрд үнэнээсээ
Хайртай байсанд итгээрэй
 
Санахын хэцүүг яаж баръя гээд
Сарны гэрэлтэй ярина аа би
Сар жилүүдийг яаж баръя гээд
Сэмхэн мэгших шахан харина аа би
 
Унаад босно энийг амьдрал гэдэг
Гэж хэлсэн хаалганы минь босго намхан болжээ
Ирэхгүй хүнийг хүлээж хэрэггүй ээ гэж хэлсэн
Цонхны минь хөшиг үзүүрээсээ сэмэрчээ
 
Хоолоо хувааж идсэн ах минь хайраа олоход
Дасан дасан дурласан хүнээ би орхино
Хоолоо хувааж идсэн ах минь хайраа олоход
Дасан дасан дурласан хүнээ би орхино
 
Амьдрал хааяа хэцүү юм аа ээжээ
Жаргал зовлон тэнцүү гэдэг нь үнэн гэж үү ээжээ
Аминаасаа илүү хайрласан нэг хүнтэй ч
Ондоо тэнгэрт нисэх шувуу байжээ
 
Санахын хэцүүг яаж баръя гээд
Сарны гэрэлтэй ярина аа би
Сар жилүүдийг яаж баръя гээд
Сэмхэн мэгших шахан харина аа би
 
Маргааш би түүнийг хармаар байна
Санан хүлээснээ яримаар байна
Бүрхэг тэнгэрээс хэдий хур нь оровч
Түүнгүй сэтгэлийг услаагүй ээ
 
(Унаад босно энийг амьдрал гэдэг
Гэж хэлсэн хаалганы минь босго намхан болжээ
Ирэхгүй хүнийг хүлээж хэрэггүй ээ гэж хэлсэн
Цонхны минь хөшиг үзүүрээсээ сэмэрчээ)
 
 
Login or register to post translation
expand collapse Song details
L mu L mu
submitted on 27 أكتوبر 2024 - 09:06
حقوق النشر:
Writer(s): Mark Lombardo, Ganbat Damdinpurev
Lyrics powered by www.musixmatch.com